Голуудын үерийн түвшин 5-25 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн (2026.08.03) байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Мөн Туул (Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум) , Сөгнөгөр, Хараа (Дархан), Хэрлэн, (Мөнгөнморьт сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Онги (Сайхан-Овоо сум), Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд:
-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
-Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзахыг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.