Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Пакистаны Броуд Пик ууланд болсон цасан нурангийн дараа сураггүй болсон Балбын нэрт уулчин Нирмал Пуржа болон түүний багийн талаарх техникийн хамгийн сүүлийн мэдээлэл гарлаа. Garmin хиймэл дагуулын байршил тогтоох төхөөрөмжөөс ирсэн хамгийн сүүлийн дохиогоор Нирмал Пуржагийн GPS байршил далайн түвшнээс 5,878.67 метрийн өндөрт байгааг харуулжээ.

Мөн төхөөрөмжийн мэдээллээр байршил нь одоогоор өөрчлөгдөөгүй, нэг цэгт тогтвортой хэвээр байгаа аж. Харин GPS төхөөрөмжийн батерейн цэнэг маш бага болсон нь анхаарал татаж байна. Хэрэв цэнэг бүрэн дуусвал байршлын шинэ мэдээлэл дамжих боломжгүй болох эрсдэлтэй юм.

Аврах багийнхан GPS-ээс ирж буй мэдээллийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд уулчдын байгаа газарт хүрэхээр эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор Нирмал Пуржа болон түүний багийнхны нөхцөл байдлын талаар албан ёсны нэмэлт мэдээлэл гараагүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.