Сүхбаатар боомтоор өнөөдөр 34 вагон буюу 2,100 тонн шатахуун орж иржээ

Сүхбаатар боомтоор өнөөдөр 34 вагон буюу 2,100 тонн шатахуун орж иржээ
 
Сүхбаатар боомтоор 2026 оны долоодугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн АИ-92 автобензин, наймдугаар сарын 01-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн нийт 63 вагон буюу 3,824 тонн АИ-92 автобензин орж ирсэн нь манай улсын хоёр өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
 
Эдгээр вагонуудыг буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна.
 
Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 02-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн АИ-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага, ААН-үүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.