АМГТГ: Шатахууны тээвэрлэлтийг 24 цагаар тасралтгүй хийж байна
Сүхбаатар боомтоор 2026 оны долоодугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн АИ-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн АИ-92 автобензин орж ирсэн нь манай улсын гурван өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцууд руу ачилтуудыг тасралтгүй хийж байгаа аж.
Мөн 2026 оны долоодугаар сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн АИ-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант, УБ өртөөдөд тээвэрлэн хүргэх ажлыг УБТЗ-тай хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа ба эдгээр вагонууд өнөөдөр буюу наймдугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт УБ өртөөнд орж ирнэ.
УБТЗ болон холбогдох бусад байгууллагууд, ААН-үүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэлт, буулгалт, ачилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх вагонуудыг өнөөдөртөө багтаан буулгаж, ШТС-ууд руу гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.