Дарханд Монголын таван баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Энэ амралтын өдрүүдэд (наймдугаар сарын 1-2) Монгол улсын Дархан хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Darkhan Challenger 2026" тэмцээн зохион байгуулагдана. 

27b5b52ec42a4102bde50920c2a5cb40

Энэхүү тэмцээн нь энэ улирлын 14 дэх Чалленжер бөгөөд эхний 3 байрт шалгарсан багууд World Tour тэмцээнд оролцох эрх авах тул тоглолт бүр маш өндөр хариуцлагатай, чухал ач холбогдолтой юм. Энэ ч утгаараа шилдэг багууд Монгол улсад хуран цуглаад байна. Бүх багуудын чансааны дагуу Сербийн алдарт Лиман баг тэргүүлэн оролцох бол Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар ММС Энержи, Сансар М Банк, Завхан, Тэрэлж, Дархан зэрэг багууд оролцоно. 

Тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр урьдчилсан болон хэсгийн шатны тоглолтуудын хуваарийг танилцуулж байна. 

Урьдчилсан шатанд:

11:00 цагт Дархан баг Чехийн Либерек багтай, 11:50 цагт Тэрэлж болон Дархан багууд хоорондоо, 12:40 цагт Тэрэлж баг Чехийн Либерек багтай тус тус тоглох хуваарьтай байна. Урьдчилсан шатны А хэсгээс гарсан баг үндсэн шатны С хэсэгт Франц болон Канадын шигшээ багуудтай тоглох оноолттой байна.

Тэгвэл урьдчилсан шатны В хэсэгт Завхан баг 11:25 цагт Энэтхэгийн Силигури багтай, 13:05 цагт Латвийн Журмала багтай тус тус тоглох хуваарьтай байна. 

Үндсэн шатанд:

А хэсэгт Сансар М Банк баг 15:45 цагт Сербийн Лиман багтай, Литвийн Марижампол багтай 19:25 цагт тус тус тоглох хуваарьтай байна. 

В хэсгийг тэргүүлэн тоглох Улаанбаатар ММС Энержи багийн хувьд 15:20 цагт Венесуэлийн Каунас багтай, 17:10 цагт Хорватын Сибона багтай тоглох хуваарьтай байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.