НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөлд 4,372 иргэн гарын үсэг зуржээ

НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөлд 4,372 иргэн гарын үсэг зуржээ
Иргэн Б.Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох өргөдөл санаачилжээ.
 
НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвар гэж иргэд 10 хувийн татвар төлдөг. Түүнээс хоёр хувийг нь буцаан олгодог. Үлдсэн найман хувь нь сугалаа болон улсын төсөвт зарцуулагддаг.
Одоогоор тухайн өргөдлийг 4,372 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өргөдөл санаачилсан иргэн "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох хэрэгтэй" гэжээ.
 
Тус өргөдөлд наймдугаар сарын 23-ны 13:27 цаг хүртэл санал авах бөгөөд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх журамтай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.