Б.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо

Б.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насны /U17/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна.

Монголын Үндэсний олимпын хорооны мэдээлснээр, Монгол Улсаас оролцсон эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Б.Ариунзул аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Абдималик Айшаг 4:0-ээр буулган авч, U17 насны дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр тэмцээний эхний даваанд Украины Бухтина Иринаг 5:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзодаг 11:0-ээр илт давуу ялсан юм. Харин хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялснаар аваргын төлөө шалгарч, улмаар шигшээ барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын цолыг хүртлээ. 

Б.Ариунзул бөхийн спортын гараагаа “Төгс” дэвжээнд эхлүүлж, тус дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байсан түүхтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.