Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

 “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Хөвсгөл дэд төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан холбогдох албаныхан хамт орон нутагт ажиллаж, гүйцэтгэгч байгууллага болон төслийн нэгжийн төлөөлөлтэй газар дээр нь танилцан ажиллалаа.

Төслийн хүрээнд Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, жуулчдын мэдээллийн төвийн шинэ барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, авто замын дагуу буюу жуулчдын төвлөрөл ихтэй байршлуудад 49 автобус, 635 автомашины багтаамжтай авто зогсоолын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй тус тус үргэлжилж байна.

c8eb13e0160a4939ac06b64fb7c45075

Мөн жуулчдын мэдээллийн төвийн байгууламж нь Хатгал тосгоноос 300 метрийн зайд, нэвтрэх хяналтын бүсийн өмнөх хэсэгт байрлаж байгаа бөгөөд нэг давхар, нийт 815 м² талбайтай, 2000 м² талбай бүхий зогсоолын байгууламжид 150 автомашин, 10 автобус нэгэн зэрэг байрлах боломжтой.  Оргил ачааллын үед өдөрт дунджаар 1400 орчим аялагч, жуулчдад үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай төвийн барилгын ажил явагдаж байна.

Түүнчлэн Хөвсгөл нуурын эрэг орчмын автомашины зогсоол байгуулагдсанаар  явган аялал, дугуйн аялал, морин аялал зэрэг байгальд ээлтэй аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх, иргэд, жуулчдад илүү аюулгүй, тав тухтай аялах нөхцөл бүрдэнэ.  

e1d8a71fbe724141bdb753c89d123782

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан төслийн хүрээнд хэрэгжиж буй Хөвсгөл дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэрээ гүйцэтгэгч байгууллагуудад ажлын чанар, стандартыг мөрдөн ажиллах,  хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулах чиглэл өгч, орон нутгийн удирдлагуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, ашиглалтын дараах арчлалт, менежментийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулан хэрэгжүүлэхийг үүрэгдлээ.

7cf895e0f98b4834a01f230af48c6814

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.