ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
"Иргэний зориг ногоон нам" дотоод зөрчлөө нэг мөр шийдвэрлэж, XIII Их хурлын шийдвэр болон шинэчилсэн дүрмээ Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүллээ. Тус намын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Дүрмийн хороо болон орон нутгийн бүх шатны байгууллагууд намд үүссэн маргаантай асуудлыг хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.
Дүрмийн хорооноос 2026 оны гуравдугаар сарын 9-нд болсон “Онц Их хурал” нь намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй тул хууль ёсны Их хуралд тооцогдохгүй гэж үзжээ. Харин дөрөвдүгээр сарын 26-нд хуралдсан Ээлжит бус XIII Их хурлыг хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдсан албан ёсны хурал мөн гэж баталгаажуулсан байна.

Ингэснээр XIII Их хурлаар баталсан дүрмийн шинэчилсэн найруулга болон холбогдох баримт бичгийг нэгтгэн Дээд шүүхэд хүргүүлэхээр болжээ.
Мөн ИЗНН-ын төв болон орон нутгийн байгууллагууд УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг намын хууль ёсны даргаар дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо болсон Үндэсний чуулганд 1200 орчим гишүүн, дэмжигч оролцож, намын эв нэгдэл, хүчин төгөлдөр дүрэм болон XIII Их хурлын шийдвэрийг дэмжсэн нэгдсэн байр сууриа баталгаажуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.