545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг “Unlock the Mongolian Economy” чуулганаар байгууллаа

545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг “Unlock the Mongolian Economy” чуулганаар байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн зохион байгуулж буй “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж, гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

12120dcc15c54b52812efd289b5d21d0

Хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан нь онцлох үр дүн боллоо. Мөн Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад төлөөлөгчийн оффисоо нээхээр болсон бол Унгарын OTP банк Монголд салбар байгуулах хүсэлтээ албан ёсоор танилцууллаа.

Ерөнхий сайд хуралдааны үеэр Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, тэр дундаа “Чөлөөлье” бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгчээ.

3e2076f976d14ff08a982788609b2300

Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф Монголын зах зээлд нэвтрэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, эрх зүйн орчны шинэчлэл нь хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлж байгааг онцолсон байна. Харин Alpac Capital компанийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш Монгол Улс барууны хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө бүрдүүлж, тогтвортой, итгэл төрүүлэх хөрөнгө оруулалтын орчин бий болгож байгааг тэмдэглэжээ.

“Эдийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн энэхүү өргөтгөсөн хуралдаан Монгол Улс олон улсад найдвартай, итгэлтэй түнш гэсэн дохиог хөрөнгө оруулагчдад өгч чадсан гэдгийг онцоллоо. “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэж байна.

555db2dd995d4c6486b23c346a32f4f1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.