Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
Архангай аймгийн жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг 2026 оны долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор тус тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилготой аж.
Эрэгтэй долоо, эмэгтэй долоо, нийт 14 жинд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөнө.
Хувийн жингийн шагналын сан:
–Алтан медаль – 5,000,000₮
–Мөнгөн медаль – 3,000,000₮
–Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000₮
Багийн дүн:
–1 дүгээр байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000₮
–2 дугаар байр – 3,000,000₮
–3 дугаар байр – 2,000,000₮
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.