Улаанбаатар Амазонс баг ганц ч хожигдолгүй итгэл төгс түрүүллээ

Энэ өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо монголчууд 3х3 сагсанбөмбөгөөр 'бүрэн амьсгалж" багуудынхаа бахархам амжилтуудаар омогшин, сэтгэл хөдөлгөсөн тоглолтуудын гэрч болж байна. 

604218a0e43a4019ac8ae765bb387290

Тодруулбал энэ сарын 23-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн олон улсын нэр хүнд, чансаа өндөр гурван тэмцээн дараалан зохион байгуулагдаж байна. Эхний тэмцээн болох "Сүхбаатар Чалленжер 2026" тэмцээнд монголын "Улаанбаатар ММС Энержи" баг түрүүлж монгол түмнээ баярлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл удаах тэмцээн болох эмэгтэйчүүдийн "Women's Series Ulaanbaatar 2026" тэмцээнд мөн л монголын "Улаанбаатар Амазонс" баг мартагдашгүй, гайхалтай тоглолтууд үзүүлж түрүү хүртлээ. Энэ удаагийн тэмцээн нь FIBA 3x3 Women's Series-ийн түүхэн дэх 100 дахь цуврал тэмцээн гэдгээрээ онцлог байв. 

Улаанбаатар Амазонс баг тэмцээний турш маш хүчтэй багуудыг буулган авч ганц ч хожигдолгүй, итгэл төгс түрүүлсэн нь монголын сагсанбөмбөгийн хорхойтнуудын хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. 

  • Хэсгийн шат: Сингапур болон Тайландын багуудыг илт давуу хожсон.

  • Шөвгийн 8: Францын U25 шигшээ багийг 19-12 харьцаатай буулгаж авсан.

  • Хагас шигшээ: Хятадын хүчирхэг багийг 21-15 харьцаатайгаар "бут ниргэсэн". Энэ тоглолтод Кэйли Труонг 9 оноо авч багаа хөтөлсөн юм.

  • Шигшээ тоглолтод: Олимпын аваргууд бүхий Германы шигшээ багийг 19:18 харьцаагаар хожиж түүхэн түрүү хүртлээ. 

Тэгвэл өнөөдөр (6 сарын 27) Ulaanbaatar World Tour тэмцээн хөшгөө нээх ба манай улсаас Улаанбаатар ММС Энержи болон Сансар М Банк багууд оролцоно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.