Өнөөдөр манай таван жүдоч татамид гарна

Жүдо бөхийн Чиндаогийн гран при тэмцээн хоёр дахь өдрөө амжилтай зохион байгуулагдаж байна. 

a8779e9b8ae44ec0b719a30b268b0c73

Эхний өдөр явагдсан хөнгөн таван жинд Япон улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 57 орныг медалийн чанараар итгэл төгс тэргүүлж байна. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -66кг жинд МУГТ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -57кг жинд О.Оюунчимэг нар хүрэл медалийн төлөө хүч үзэн хэн хэн нь шагналт тавдугаар байранд орлоо. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жинд манай улсаас таван тамирчин хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд:

В хэсэгт 2025 оны Улаанбаатарын их дуулгын аварга О.Уранбаяр хүч үзэх ба эхний тойрогт гоц мөргөсөн байна. Тус хэсэгт АНУ-ын нэрийн өмнөөс хүч үзэж буй С.Болдбаатар мөн орсон ба эхний тойрог гоц мөргөөд байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн В хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн В хэсгийн оноолт

Харин D хэсэгт залуу мастер А.Өсөхжаргал орсон ба эхний тойрогт мөн л гоц мөргөөд байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81кг жинд:

Энэ жинд хамгийн олон тамирчин буюу нийт 50 тамирчин зодоглож байна. В хэсэгт О.Шинэбаяр эхний тойрогт Туркменистаны залуу бөхтэй оноолт таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн В хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн В хэсгийн оноолт

Харин С хэсэгт залуу мастер Ж.Энхтөр эхний тойрогт Финландын О.Макинентэй хүч үзэх ба хоёр бөхийн хэн ялсныг тус хэсгийг тэргүүлж буй дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Зелим Цукаев хүлээж байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг жинд:

Энэ жинд залуу мастер У.Анужин эх орноо төлөөлөн ганцаараа өрсөлдөх ба А хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар хоёрдугаар тойрогт Ази тивийн залуучуудын хошой аварга Узбекистан Ш.Ёлдошоватай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн А хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -70кг жингийн А хэсгийн оноолт

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 09:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 17:00 цагт явагдах хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.