"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ.

viber image 2026 06 26 13 05 20 432

“Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.

viber image 2026 06 26 12 24 41 455

Тэрбээр Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа “3x100” хөтөлбөр хэрэгжүүлж, айл өрх өөрийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх боломжийг нээж, зөвшөөрөл, холболтын түгжээг тайлсан.

Ерөнхий сайдаар ажиллахдаа энэхүү эрчим хүчний реформоо үргэлжлүүлж, шинэ эх үүсвэрийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд анхны өрсөлдөөнт дуудлага худалдааг эхний таван байршилд зарлахад 119 компани сонирхлоо илэрхийлж, 19 компани үнэ буулгаж өрсөлдсөн. Мөн энэ жишгийн дагуу дараагийн зургаан төсөл зарлагдаад байна. Энэ бол эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хувийн хэвшилтэй хамт, өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм гэж Ерөнхий сайд хэллээ.

viber image 2026 06 26 12 14 24 069

“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо.

viber image 2026 06 26 13 06 46 581

Засгийн газар цахилгаан тээврийн дэд бүтцийг гурван загвараар хөгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотод зай талбай, хэрэглээний онцлогоос хамаарч экспресс болон премиум цэнэглэх станцын загвар хэрэгжих бол орон нутагт амрах зогсоол, шүршүүр, худалдааны цэг, орон нутгийн бизнесийг дэмжсэн “Ногоон өртөө” хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

viber image 2026 06 26 12 14 07 260

2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан.

viber image 2026 06 26 13 07 26 857

Тус хөтөлбөрийн тооцооллоор хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө байгуулах боломжтой. COP-17 хурлаас өмнө 40 цэнэглэх станц байгуулах зорилт тавьж байна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан автомашины эрэлт бий болох бөгөөд энэхүү шилжилтийг хэрэгжүүлснээр таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг бууруулж, 200 сая ам.долларын хэмнэлт гаргах боломжтой гэсэн тооцоолол гарчээ.

viber image 2026 06 26 12 22 47 496

Цаашид Засгийн газар томоохон боомтуудад “Ногоон өртөө” байгуулах ажлыг дэмжиж, Замын-Үүд, Цагаан хад зэрэг ачаалал ихтэй бүсүүдийн тээвэр, үйлчилгээ, эрчим хүчний нөхцөлийг шинэчилнэ. 

Ерөнхий сайд Н.Учрал “Төр бүхнийг өөрөө хийхгүй. Харин хувийн хэвшилд хөрөнгө оруулах боломжийг нь нээж, газар, холболт, зөвшөөрөл, зохицуулалтын түгжээг тайлах ёстой. Энэ бол ‘Чөлөөлье’ бодлогын гол агуулга. Ногоон өртөө бол энэ бодлого бодит ажил болж байгаагийн нэг тод жишээ” гэлээ.

viber image 2026 06 26 12 24 24 499

“Ногоон өртөө” нь Монгол Улсын түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг дэмжих, зам дагуух үйлчилгээний шинэ стандартыг бий болгох бодит алхам болж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийж буй “Ногоон өртөө” нь “Премиум Нэксус” ХХК-ийн CU брэндийн 600 дахь салбар болж байна. Тус цогцолбор нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, орон нутгийн зам дагуух үйлчилгээний стандартыг шинэчлэх, ногоон шилжилтийн бодит дэд бүтцийг бий болгох зорилготой юм.

Анхны “Ногоон өртөө” байгуулсан хувийн хэвшлийнхэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, амжилт хүсээд ногоон хөгжлийг дэмжсэн бүх төрлийн үйл ажиллагааг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэлээ.

viber image 2026 06 26 13 07 16 421

 

viber image 2026 06 26 13 06 05 716viber image 2026 06 26 12 14 17 751

viber image 2026 06 26 12 14 26 322

viber image 2026 06 26 12 23 01 994

viber image 2026 06 26 12 14 21 012

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.