О.Цогтгэрэл: 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй АН-ын гишүүдийн материалыг ирэх даваа гаргаас хүлээн авна
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж 2028 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлтийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийв.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд бэлтгэх ажлын хэсэг буюу сонгуулийн стратегийн байгууллага байгуулсан. Хоёр жилийн өмнө энэ ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтад орох дүрмийн заалттай. Ирэх даваа гараг буюу 2026.06.29-нөөс эхлэн арав хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхол бүхий Ардчилсан намын гишүүд, ҮБХ-ны хорооны гишүүд нэр дэвших сонирхлоо илэрхийлэх ажил эхэлнэ. Сонгуулийн стратегийн байгууллагыг намын дарга удирдан зохион байгуулж ажилладаг. Энэ үйл ажиллагааг 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулна. Улс төрийн намын тухай хуулиар дэнчингийн асуудал байхгүй болсон. Ардчилсан нам дотооддоо, нээлттэй, шударга ил тод сонгон шалгаруулалтыг хийнэ.
Ардчилсан намын ЕНБД С.Баярцогт:
-Ардчилсан намын бүртгэлтэй хэн ч нэр дэвших эрхтэй. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны удирдлагууд саналаа илэрхийлж, нэр дэвшигч тодруулах боломжтой.
Түүнчлэн, намын дарга нэр дэвшигчийг нэрлэж болно. Энэ удаа зөвхөн тойрогт санал авна. 24 сарын хугацаанд дөрвөн удаа шалгаруулалт явуулж нэр дэвшигчээ шигшинэ. Үнэлгээний журмаар үнэлээд явна. Тодруулбал, хувь хүний үнэлгээ, санхүү босгол, сошиал болон иргэдэд намын бодлогыг хүргэж байгаагаар үнэлнэ. Улс төрд орсон хүмүүс санхүүжилт босгох чадвартай байх ёстой. Хувь хүн бол 9.5 сая төгрөгийн хандивыг нам болон нэр дэвшигчдэд өгдөг. Компаниуд 39.6 сая төгрөгийн хандив өгдөг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.