"ANNA CASHMERE" Лондонд VIP загварын шоу зохион байгууллаа
Британийн зах зээлд тансаг хэрэглэгчдийн хүрээнд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Anna Cashmere” шинэ коллекцоо танилцууллаа.


Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Лондон хотын таван одтой “Raffles London at the OWO” зочид буудлын урилгаар VIP загварын шоу зохион байгуулжээ. Тус брэнд нь 2025 онд Лондонгийн загварын долоо хоногт Монгол Улсаа төлөөлөн анх удаа амжилттай оролцож, Монголын ноолуурын бүтээгдэхүүнийг олон улсын тавцанд сурталчилсан юм. Өдгөө Лондон дахь JW Marriott Grosvenor House-т үйл ажиллагаагаа явуулж байна.
“Anna Cashmere” брэнд цаашид Лондонгийн загварын долоо хоногт зөвхөн өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулаад зогсохгүй Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүдийг хамруулсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.