Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Гачууртын Монгол шилтгээнд болно. 10 жилийн ойгоо угтан хоёр өдрийн бүрэн хэмжээний фестивалийн форматад шилжсэн Хуур хөгжмийн наадамд нийт 114 хамтлаг, уран бүтээлч оролцож, таван тайзнаа тасралтгүй уран бүтээлээ толилуулна.

Тодруулбал, дэлхийн томоохон хотуудад олон улсын хөгжмийн фестивалиас л хардаг байсан домог хамтлаг, уран бүтээлчид зөвхөн Хуур хөгжмийн наадмын тайзнаа нэгдэнэ. Рок хөгжим сонирхогчдын шүтээн болсон The Hu хамтлагаас эхлээд Харанга, Хурд, Никитон, Нисванис нэг тайзнаа дуу хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэлээ хангаж дуусжээ. Гэр бүлийн гишүүн бүрд ээлтэй, хамгийн найрсаг, хайр дүүрэн уур амьсгалаар бүчих Хуур хөгжмийн наадам таныг хүлээж байна.

Харин зохион байгуулагчдын зүгээс энэ удаа “Гурван найзын багц” буюу хоёр тасалбарын үнээр гурвуулаа тасалбар авах боломжийг цөөн тоогоор санал болгож эхэллээ. Тасалбарын борлуулалт хурдацтай явагдаж, цаг цагаар дуусаж байгаа тул яг одоо амжиж аваарай.

3 найзын багц буюу-3 тасалбар (2 өдрийн тасалбар): 599’000₮

Санхүүдээ ачаалал үүсгэлгүй тасалбараа нэг дороос хөнгөлөлттэй авахыг хүсвэл Sono аппликейшнээр дамжуулан 10 хуваан төлөх уян хатан нөхцөлөөр эсвэл ХХБ-ны Happy Pay-ээр 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. 

8c99391dbb7345fa860592e3c0759244

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.