Авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Нисэхийн замаас Иргэний нисэхийн ерөнхий газар хүртэлх 360 метр урт авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Тус ажлын хүрээнд авто зам, явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугам болон авто замын ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.