Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын эрэгтэй 29, эмэгтэй хоёр багийн 340 орчим алба хаагч ур чадвараа сорьж байна. 
2244eb57e1cb461bb7f83ba9ba7f2cf5
2c23aff958b3465193639a6c98522ec2
 
Гал унтраах техник спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлыг сорьдог онцлогтой.
 
Улсын аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн бөгөөд баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.
504db69676f747b3b2f8f3f29c5e3118
 
Гал унтраах техник спорт Монгол улсад 1956 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд (хуучнаар) ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид анх суурийг тавьсан түүхтэй билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.