“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

МИАТ ТӨХК нь “Бойнг” 787-9 холын зайны, өргөн биетэй, 292 суудалтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан, түлшинд хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн онгоцыг 2023 оноос нислэг үйлдвэрлэлд ашиглаж ирсэн юм. Агаарын хөлгийг гурван жилд нэг удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд оруулдаг.

75d54776c42d487b833e0e8aecdf2442

Энэ дагуу МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер техникийн ажилтнууд  Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай оруулжээ. Ингэснээр МИАТ-ийн АХЗҮГ өмнө нь жижиг онгоц,  нарийн биетэй агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийдэг байсан бол цаашид өргөн биетэй том онгоцны засвар үйлчилгээг хийх, орлогоо нэмэгдүүлэх  боломж нээгдэж байна.

de2010dfa070457db1a705ceb6b7843d

Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ  “Бид “Бойнг” 787-9 Дримлайнер өргөн биетэй  агаарын хөлгийг  Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд манай компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд ажиллаж, энэхүү засвар үйлчилгээг  амжилттай хийлээ. Энэ нь манай инженер, техникийн ажилтнууд болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж  байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гадны  авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх  чадвартай болсныг илтгэж байна” гэв.  

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь  Чэжү Эйр,  Korean Air-ийн  жижиг онгоц,  их төлөв 737  буюу нарийн биет  онгоцнуудын  засвар үйлчилгээг хийж иржээ. 

“Бойнг” 787-9 Драймлайнер агаарын хөлгийн засвар үйлчилгээг анх удаа хийснээр шинэ зүйлүүдтэй тулгарч, судалж сурч мэдэж авлаа хэмээн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат ярьж байна.

877e5fea534f4958bb43d5afa0f419d0

-787-9 Дримлайнер агаарын хөлөгт  гурван жилд нэг удаа хийгддэг  хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг   20-оод хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ажлын явц сайн байна. Өргөн биетэй энэхүү онгоц нь анх удаа засварт орж байгаагаараа онцлогтой. Тиймээс  засварын явцад мэдэхгүй зүйлүүд  гарч ирж байсан. Гэсэн ч бид засварын ажлыг амжилттай хийж чадлаа.

Одоо манай агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь  Чэжү Эйр,  Korean Air-ийн  жижиг онгоц,  их төлөв 737  буюу нарийн биет  онгоцнуудын  засвар үйлчилгээг хийдэг. 787-9 Драймлайнер агаарын хөлгийн  засвар үйлчилгээ амжилттай болсноор  цаашид өргөн биетэй \widebody \онгоцуудын  засвар үйлчилгээг хийх боломжтой болно хэмээв.

f7cd154062074775bc256d2866169e69 02733722a11b4d2dadafa2700ad65547

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.