Амт, үнэрийг хорихгүйгээр хүүхэд, залуусыг тамхидалтаас хамгаалах боломжгүй

Амт, үнэрийг хорихгүйгээр хүүхэд, залуусыг тамхидалтаас хамгаалах боломжгүй

УИХ-д өргөн бариад хагас жил өнгөрсний эцэст Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх гэж байна.

Энэ хуулийн хамгийн гол нөлөөлөл нь хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдийн хэрэглүүлэх урхи болсон үнэр, амтыг хориглох. Үүгээр дамжуулж бага насны хүүхдийн хүртэл шохоорхлыг татаад байгаа электрон тамхины хор уршгаас дэлхийн улс орнууд шинэ үеэ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.

Тодруулбал өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглож, 20 улс амт, үнэрийг хориглоод байна. Үүний үр дүнд өсвөр насныхны тамхидалтын түвшнийг 15-25 хувиар бууруулжээ. 

Энэ утгаараа Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт чухал ач холбогдолтой учраас хуулийг хэн дэмжиж, хэн гацаах нь нийгмийн өмнө УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг харуулах чухал шалгуур болж байна. Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.