Зам, тээврийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна

Зам, тээврийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна

Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй Зам, тээврийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 

Өдөрлөгт Автотээврийн Үндэсний төв оролцож иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

-Тээврийн хэрэгслийн импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх

-Улсын дугаар олгох, солих, гээгдүүлсэн төмөр дугаар сэргээх

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөж олгох, солих, лавлагаа гаргах

-Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, зөвлөгөө өгөх

-Жуулчин тээврийн наалт олгох

-Техникийн хяналтын үзлэгийг явуулын тоног төхөөрөмжөөр хийж байна.

Энэхүү үйл ажиллагаа зургаадугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд үргэлжилнэ 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.