No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармаг Autocom-д нээгдэнэ
Имартын шинэ сонголт болох No Brand брэндийн Монгол дахь анхны салбар Яармаг дахь Autocom төвд нээгдэх гэж байна.
БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн No Brand нь брэндийн нэр хүндээс илүүтэй чанар, бодит хэрэгцээ, боломжийн үнэд төвлөрдөг private label брэнд юм. Тус брэнд нь өдөр тутмын хэрэглээний шинэ хүнс, ахуйн бараа хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сонголтоор хүргэдгээрээ онцлогтой.
Монгол хэрэглэгчдэд зориулсан анхны No Brand салбар нь Яармаг орчимд амьдардаг өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос шийдэхийг хүссэн худалдан авагчдад зориулагдана.
Тус салбараар дамжуулан хэрэглэгчид No Brand-ийн онцлог шар савлагаатай, чанар ба үнийн ухаалаг тэнцвэрийг хадгалсан хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болно.
Төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод No Brand-ийн эхний 3 салбар дэлгүүрийг нээхээр зорьж байгаа бөгөөд Монгол дахь анхны салбар нь Autocom-д үүд хаалгаа нээх юм.
No Brand сүлжээ Монгол Улсад нэвтэрснээр хэрэглэгчид өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, хэмнэлттэй, баталгаатай сонгох боломж бүрдэхийн зэрэгцээ Монголын жижиглэн худалдааны салбарт орчин үеийн, өрсөлдөх чадвартай шинэ сонголт нэмэгдэж байна.
No Brand — Таны хэрэгцээнд нийцүүлэв
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.