СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-16

“Буудлагын спорт”-ын аварга шалгаруулах тэмцээний гар бууны төрлийн дэд байрт бригадын генерал Д.Намсрай шалгарчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал цолтнуудын дунд зохион байгуулсан “Буудлагын спорт”-ын аварга шалгаруулах тэмцээний гар бууны төрлийн дэд байрт бригадын генерал Д.Намсрай шалгарчээ.

ЦЕГ-аас зохион байгуулсан тус тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль зэрэг 10 байгууллагын 14 багийн 27 тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна.

Тэмцээний багийн дүнгээр тэргүүн байрт Тагнуулын ерөнхий газар, дэд байрт Хил хамгаалах ерөнхий газар, гутгаар байрт, Зэвсэгт хүчний жанжин штабын II багийн тамирчид тус тус шалгарчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.