ЦЕГ: Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн байгууллагаас "Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт" холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ.

Г.Цэндмаа гэх эмэгтэй нь 23 настай, 160-165 см өндөртэй, 50-55 кг жинтэй, нүүрэн дээрээ шивээстэй, өргөн шанаатай. Тухайн иргэн нь дахин хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул уг иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарын утсанд өгөхийг хүссэн байна.

473691373 1075849967889457 406820521891358509 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.