Туул голд сэлэхээр ороод осолдсон 23 настай эрэгтэйг хайж байна

Төв аймгийн Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км “Туул” голын усанд нэг хүн сэлэхээр ороод осолджээ.

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 19:57 цагт ОБГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.