СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-05-22

Насны багцад хамаарах урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд иргэд ЭМД-аар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөг зохион байгуулагдаж байна. ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдээс ЭМД-аар үзүүлж буй тусламж үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авлаа

Насны багцад хамаарах урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ЭМД-аар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Тусламж үйлчилгээний баг, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд:

ЭМЯ-аас 2024 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан бөгөөд "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуул"-ийг баталсантай холбоотойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байна. 

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй нэг томоохон үйл ажиллагаа бол улс орон даяар иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах ажил юм. Даатгуулагч иргэнийг урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамруулахыг ЭМДҮЗ-ийн 2023 оны 10 дугаар тогтоолоор баталсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээ нь дараах зургаан багцаар хийгдэж байгаа. Үүнд: 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн зургаан насны багцад тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилготой" гэв. 

Насны багцад хамаарах шинжилгээний дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

0-5 болон 6-17 насны хүүхдийн багцыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд хийж байгаа. Харин 18-аас дээш насны дээрх дөрвөн багц шинжилгээг ЭМД-тай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийж байна. Энэ тогтоолын хүрээнд иргэн даатгуулагчид маань хоёр жилд нэг удаа өөрийн насны багцад хамаарах үзлэг оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үзлэгт хамрагдсанаас хойш ажлын 20 хоногийн дотор багцад хамаарах оношилгоо шинжилгээгээ бүрэн хийлгэж дуусгах шаардлагатай гэдгийг анхааруулж хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн ач холбогдол, онцлогийн талаар тодруулахад, Оношийн хамааралтай бүлгийн жагсаалтыг тав дахь удаагаа шинэчлэн боловсруулж ЭМДҮЗ-ийн хурлаар хэлэлцэн баталсан. Шинэчилсэн жагсаалтад хэд хэдэн өөрчлөлт орсон. Амбулаторийн цогц тусламж үйлчилгээ гэдэг ойлголтыг нэмж оруулсан бөгөөд сэргээн засах тусламж үйлчилгээг дэмжих зорилгоор холбогдох бодлогын чанартай өөрчлөлтүүд мөн орсон. Бас эрчимт эмчилгээний оношийн хамааралтай бүлгийг дахин шинэчилж зохион байгуулсан. Уг шинэчлэл нь төвлөрлийг сааруулах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах, иргэдийн эрүүл мэндийн улмаас үүсэж буй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зэрэг хэд хэдэн бодлогын ач холбогдолтой хэмээв.

ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээллийг хурдан шуурхай үзүүлж байна

ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Батнасан:

ЭМЯ-аас зохион байгуулж буй “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил -2024” өдөрлөгт ЭМДЕГ-аас ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Тухайлбал, даатгуулагч иргэд ЭМД-ын шимтгэлээ шалгуулах, дутуу төлөлт байвал хэрхэн төлөх заавар мэдээлэл, ЭМД-аа бүрэн төлснөөр ямар тусламж үйлчилгээнүүдийг авах боломжтой талаар болон ЭМДҮЗ-өөс гаргаж буй тогтоол шийдвэр зэрэг мэдээллийг иргэдэд хүргэж байна.

ЭМД-ын хөнгөлөлттэй авсан тусламж үйлчилгээтэй холбоотой өөрийн мэдээллээ И-монголиа цахим системээр харах, хянах боломжтой бөгөөд хэрэв үнийн зөрүүтэй, ямар нэг асуудал үүссэн бол ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утас болон Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 7010-1116, 7010-1159 дугааруудад хандаж мэдэгдэж болох ба хуулийн 30 хоногт асуудлыг нь шийдвэрлэж байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.