СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монтай Бүрд ХХК-ийн "Хөх дэгд" хотхоны хохирогчид өлсгөлөн зарлажээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

Монтай Бүрд ХХК-ийн “Хөх Дэгд” хотхоныг 576 айлын орон сууц гэж хэлсэн боловч одоо зургаас өөр юм байхгүй. Захирал Х.Батхишигээс мөнгөө автлаа бид өлсгөлөнгөө зогсоохгүй гэж хохирсон иргэд хэлж байна.

Монтай Бүрд ХХК-ийн "Хөх дэгд" хотхонд 100 гаруй айл захиалга өгсөн бөгөөд хамгийн ихдээ нэг иргэн 150 сая төгрөг төлжээ. Байр захиалсан иргэд 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлажээ. Иргэд холбогдох байгууллага болон СХД-ийн нэр дэвшигч, засаг дарга, ИТХ-д мэдэгдэх хуудас өгсөн ч тэдэн дээр хэн ч ирээгүй гэж байлаа.

Монтай Бүрд ХХК-ийн Х.Батхишиг захирал нийтдээ хоёроос гурван тэрбум төгрөгийн залилан хийсэн бөгөөд одоо орон сууц баригдахгүй нь тодорхой болсон. Шүүх цагдаагийн байгууллагад хандсан ч ямар хариу алга гэж иргэд учирлаж байна.

Бидний шаардаж байгаа зүйл бол Х.Батхишиг захирлыг аваад ирээч ээ? Хохирлыг минь барагдуулаад өгөөч ээ гэж хүсэж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.