СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-05-02

“МАРКЕТИНГ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” сэдэвт ЭШХ болов

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” сэдэвт оюутан суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 сарын 1-ний өдөр МУИС-ийн номын санд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг "Профессор Д.Дагвадорж багшийгаа эргэн дурсахуй", "Оюутан суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал" гэсэн үндсэн хоёр хэсгээр зохион байгуулсан.

Арга хэмжээнд профессор Д.Дагвадоржийн үүсгэн байгуулсан Монголын Маркетингийн Холбооны удирдлага, гишүүд, хамтран ажиллаж байсан их дээд сургуулиудын багш ажилтнууд, үе үеийн шавь нар, маркетинг бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнууд, гэр бүлийнхэн нь нийт 120 хүн оролцлоо.

Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй оюутан суралцагчдын дунд үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг хоёр үе шаттай зохион байгуулж, энэ өдөр хоёрдахь шатанд шалгарсан 11 илтгэлийг хэлэлцүүллээ.

“Хэрэглэгчдийн хөлдөөсөн хүнс худалдан авах эрмэлзэлд  нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр У. Энхжин (МУИС, Бизнесийн сургууль)  тэргүүн, “Ажлын байрны сонголтод ажил олгогчийн брэндинг болон цахим сүлжээний нөлөөллийг тодорхойлох судалгаа” сэдвээр  Ц.Өсөхбаяр (СЭЗИС) дэд, “Нейромаркетингийн аргаар интернэт банкны үйлчилгээнд хийсэн судалгааны үр дүнг ашиглах боломж:Зэт (Z) үе” сэдвээр  И.Болормаа, Б.Номин-эрдэнэ  (Идэр их сургууль) тусгай байрыг тус тус эзэллээ.

Профессор Д.Дагвадорж нь 1994 онд Монголын Маркетингийн Холбоог үүсгэн байгуулж, сны зэрэгцээ шавь нар, мэргэжлийн профессор багш нар, залгамж үеийн залуу мэргэжилтнүүд багшийнхаа санаачлан эхлүүлсэн энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн өрнүүлсээр өдгөө тус холбоо 30 дахь жилдээ амжилттай ажиллаж байна

Шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадорж нь МУИС-д 1993 оноос маркетингийн мэргэжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж 1997 оноос их дээд сургуулиудын маркетингийн багш нарын онол-арга зүйн семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахад голлох үүрэгтэй байснаас гадна бизнес эрхлэгчдэд зориулсан маркетингийн сургалтуудыг санаачлан хэрэгжүүлэх, маркетинг зах зээлийн судалгаа хийх, хамтран ажиллагсад шавь нараа тэрхүү судалгааны ажилд татан оролцуулах гэх зэрэг ажлыг хийж байсан нь үндэсний хэмжээнд маркетингийн сэтгэлгээг төлөвшүүлэх, маркетингийн мэргэжлийн сургалтыг эрхлэх үндэс суурийг тавьсан гэж үздэг.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Бизнесийн сургууль , Монголын маркетингийн холбоо хамтран зохион байгууллаа.

 

 

Дэмжигч байгууллагууд:Global Event Company, APU DAIRY Монгол сүүний үйлдвэр, Coca-Cola, MN Agency, Orgil Media, World Wine.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.