Б.Баатар: Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр над руу "С.Зоригийн хэргийн тухай л битгий нэвтрүүлэг хийгээрэй" гэж хүмүүсээр яриулж байгаа
Иргэн Б.Туяа өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ, HERO энтертайментын найруулагч Б.Баатарыг сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашигласан хэмээн үзэж шүүхэд хандаж буйгаа мэдэгдсэн юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан HERO энтертайментын найруулагч Б.Баатар дараах тайлбарыг хийсэн байна.
HERO энтертайментын найруулагч Б.Баатар:
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон 100 эрхэм нэвтрүүлгийн хар материалыг хулгайлахын тулд тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц манай студид тусгай ажиллагаа явуулж, “Маршал” студи дээрээ монтажлан цацсан. Тэргүүн хатагтай асан Цолмон, манай нэвтрүүлгийн манай редактор хөтлөгч байсан Анужин хоёрын яриаг намайг сошиалд цацсан мэт түгээсэн.
Б.Хурц өөрөө ч тусгай ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байдаг!
Бүлэглэл одоо Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж эхэлж байна. Элбэгдорж, Хурц хоёр над руу "С.Зоригийн хэргийн тухай л битгий нэвтрүүлэг хий" гэж олны танил нэр бүхий хүмүүсээр яриулж байгаа.
Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрын “Улаанбаатараас ярьж байна” цувралын дараагийн дугаар тун удахгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.