Улсын арслан М.Бадарч Бурхан халдун хайрханд луу жилийнхээ ажил үйлсээ даатгажээ

Монгол Улсын арслан М.Бадарч Бурхан халдун хайрханд гарч, луу жилийнхээ ажил үйлсээ даатгажээ.

Тэрээр Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойгоор есөн даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн. Гэвч допинг хэрэглэсэн асуудалд холбогдоод байгаа билээ. Шинжилгээгээр  улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь тодорхой болсон.

Гэвч тэрээр эсэргүүцэж, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан бөгөөд спортын арбитрын шүүх хурал энэ хоёрдугаар сард болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.