СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-01

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ:

Эх орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж буй Эрхэм хүндэт ахмадууд аа,

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Та нартаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа энх тунх, жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэ өдөр бол Та бүхний эх орныхоо хөгжил цэцэглэлт, Монголын өрх айл, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө халуун залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсныг тэмдэглэн, хүндэтгэл үзүүлэх өдөр юм.

Та бүхнийхээ хураан хуримтлуулсан ажил, амьдралын гайхам үнэ цэнэтэй баялаг туршлагыг хойч үед өвлүүлэх, зөв мэргэн сургаал зөвлөгөөг тань сонсох, бүтээн бий болгосон бүхнээр бахархах нь энэ өдрийн бас нэгэн утга учир билээ.

Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байх болтугай.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.