Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд дахин осол гарлаа

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416км төмөр зам дээр өнөөдөр өглөө осол гарч, зүтгүүр вагон онхолдсон осол гарчээ.

Урьдчилсан байдлаар зам эвдэрч зүтгүүр унасан гэж үзэж байна. Хүний эрүүл мэнд хохирсон эсэх, улсад хичнээн сая төгрөгийн хохирол учирсан талаарх мэдээллийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас тодруулсан боловч "Ажлын хэсэг хөдөлсөн. Шалгалтын дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв. 

Тус зам дээр энэ оны гуравдугаар сарын 28-нд мөн осол гарч, Цогтцэций өртөөгөөр зорчиж байсан хоёр вагон унаж байсан билээ. 

309345588 5719177884788743 3144788901790249128 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.