ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Баатарыг 30 хоног хорихоор боллоо
“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарыг цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид НПГ-ын хяналтын прокурор гомдол гаргаж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.
Прокурор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж үзсэн байдаг.
Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9-ийн үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт яллагдагчаар татан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж буй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.