МУГТ Ё.Басхүү, Б.Уранзаяа нар медалийн төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун үзүүштэй үргэлжлэн явагдаж байна. 

4fb0570e39db43749db0ab3dc36cb47d

Өнөөдөр (10 сарын 5) эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаар жин тус бүрд медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тодруулбал: Эрэгтэйчүүдийн -66кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Японы Такеши Такэокатай барилдана. Хоёр бөхийн хувьд 2024 онд гурван удаа учраа таарч байсан ба Такеши Такэока давж байсан түүхтэй. 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Б.Уранзаяа хүрэл медалийн төлөө Испанийн Лейва Санчезтэй хүч үзнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр ч удаа учраа таарахад Испани бөх давж байлаа.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.