СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-09-20

🔴 LIVE: Тарваган тахлаар өвчилсөн иргэн эмнэлэгт амиа егүүтгэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

ЭМЯ-наас Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах:

-2022 он гарсаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгаас тарваган тахлын нян илрүүлсэн. Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэхийг ЭМ-ийн сайд аймгийн эрүүл мэндийн газруудад албан даалгавруудыг хүргүүлсэн. Нийтдээ 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үздэг. Хяналт шалгалтаар 827 ширхэг тарваганы махыг Нийслэл хот руу оруулах гэж байхад нь хурааж авсан. Иргэд хавхаар агнах тохиолдол их байна. Энэ нь эрсдэл өндөр дагуулдаг.

Есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг сум, 17-нд Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл бүртгэгдсэн.

Ховд аймгийн Мөст суманд хавхаар тарвага агнаж, махыг нь чанаж идсэн 29 настай иргэн нас барсан байна. Биеийн байдал хүнд, замын унаагаар Ховд аймгийн Төв рүү орж ирсэн. Шинжилгээ хийснээр хариу нь эерэг гарсан. Онош батлагдаад эмчилгээ эхэлсний дараа тухайн өвчтөн өөрийн амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа.

Есдүгээр сарын 17-нд өвчилсөн хүний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотод ирсэн. Тус иргэний явсан маршрутыг тогтоож халдваргүйжүүлэлт хийж, хавьтал болсон иргэдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.