Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд байгуулсан спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг улсын комисс хүлээн авчээ.

56680d67354d404a98a942878bd2d4d9

Ингэснээр тус бүтээн байгуулалт ашиглалтад ороход бэлэн болсон байна. Нийт 29.9 мянган ам метр талбайд хэрэгжсэн энэхүү цогцолбор нь олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын шаардлагад нийцсэн гурван давхар спортын барилга болон гадна талбайн иж бүрэн тохижилтоос бүрджээ. 

Гадна талбайд хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн болон дасгалын зам, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, ногоон байгууламж, усан оргилуур, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг шийдлийг багтаасан байна.

4000307d9b504bd89cc568ad03564f3b

Спорт цогцолборын нэгдүгээр давхарт ширээний теннис, фитнес, боксын заал, хурлын танхим, хувцас солих болон бэлтгэлийн өрөө, хоолны заал, агуулах зэрэг шаардлагатай хэсгүүдийг шийджээ. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортоор хичээллэх олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсгийг байгуулсан байна. Гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалтад зориулагдсан дээврийн талбайг тохижуулжээ.

6151f3a7b5a64870afae0ed724a05d8a

041a368d543140509a2e655382c08fa8

b506d6bb1e9d496580a29cf1d86db6d6

Тус спорт цогцолбор ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 140 гаруй мянган иргэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх боломж бүрдэх юм. Мөн биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, авто болон дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг нэг дор шийдсэнээрээ онцлог бүтээн байгуулалт болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.