Хүүхдийн цэцэрлэгийн хашаанд хоёр хүний амийг хөнөөжээ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төв дэх хүүхдийн цэцэрлэгийн хашаанд хүмүүс архи ууж байсан хүмүүсийн хоёр нь халдлагад өртөн амиа алджээ.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 07-ны шөнө уг хэрэг гарсан бөгөөд 18-20 настай гурван залуу архидаж байгаад маргалдсан аж. Улмаар 20 настай М нь 18-тай Г, 19-тэй М нарын амийг мэсээр бүрэлгэсэн гэнэ. Уг хэргийг өдгөө Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.