Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ

Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ

Хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг илрүүлэн шалгажээ.

Хэргийн газрын үзлэг, шалгалтаар холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс:

  • 1185 ширхэг мөнгөн зоос
  • 29 ширхэг мөнгөн ембүү
  • гурван ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг
  • нэг ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авчээ.

Уг эд зүйлсийг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байгаа аж.

Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч холбогдогч иргэнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн хадгалсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бэлэн бусаар төлүүлж, шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Боохой 1 сар, 2 долоо хоног
Хүний эд хөрөнгийг дээрэмдэж бгаа хэрэг биш үү.
Magnolia M 1 сар, 2 долоо хоног
Tiim, jishee ni huvisgaliinnued emee ovoo min tuul goliin mosuig dolohs hahm yavj hedn ueeree heden embuubtsguluulad ogson bla aghd ur huhdud ni hadgalj bsn bolnodoo gemt hereg boloh um bnlda ene bolnzuger deerem
Magnolia M 1 сар, 2 долоо хоног
Tiim, jishee ni huvisgaliinnued emee ovoo min tuul goliin mosuig dolohs hahm yavj hedn ueeree heden embuubtsguluulad ogson bla aghd ur huhdud ni hadgalj bsn bolnodoo gemt hereg boloh um bnlda ene bolnzuger deerem
Эбээ 1 сар, 2 долоо хоног
Юм хадгалахдаа зөвшөөрөл авдаг байх нь. Түүнийг нь хураахдаа төлөөсгүй авчихдаг байх нь. Хэн хурааж, хаана аваачдаг...
Бат 1 сар, 2 долоо хоног
Хулгайч гишүүний хууль бус эд хөрөнгийг хураагаач та нар .
Авилгач 1 сар, 2 долоо хоног
Дураараа дээрэмдэх юм байналдаа. Өмч хөрөнгөө ч хадгалж хөдөлгөж болохгүй болохнээ. Ядаж өв залгамжилж ирсэн бол буцааж өгөх байлгүйдээ.
Гөлөг 1 сар, 2 долоо хоног
Надад бас байна хаанаас зөвшөөрөл авахуу
11lehne 1 сар, 2 долоо хоног
Hulgainh bish l bol hun ur huuhduuddee uvluulsen yumiig huraaj boloh uu?!
Бат 1 сар, 2 долоо хоног
Захын алт мөнгөний Дарханы цейфнээс наадхыг чинь арав нугалсан хэмжээний мөнгө гарч ирнэ шдээ. Төрийн нэр барьж арай ониг болжээн уу даа та хэд минь. Тэр мөнгөн зоос ямар үнд хүрэх вэ инээдтэй юм
зочин 1 сар, 2 долоо хоног
Гададын иргэн бол яах байсан бол. Монгол хүн юү ч хийж болохгүй хэрэг .Хулгайч нараасаа хураагаач .Заваарсан бохир намчид
Нэр 1 сар, 2 долоо хоног
Шууд дээрэм
Baasan 1 сар, 2 долоо хоног
..............................
лхамжав 1 сар, 2 долоо хоног
Энэ бол түүх соёлын өв биш шүү Бас улсын санд хамаарагдахгүй Хэн нэгэн янз бүрийн шалтгаанаар булсан нуусан гэрээсэлсэн байж болно Ямар ч тохиолдолд шууд хуулийн нэр сүрээр хурааж авсан нь буруу Булмал зүйлийг санамсаргүй байдлаар олсон бол улс нийт дүнгийн 20 хувийг олсон иргэнд олгох хуулийн заалт бий шүү всан нь
Ахмад 1 сар, 2 долоо хоног
Хулгай хийгээгүй бхад хурааж аваад тийм л их сүрхий юм бол хэдэн тэрбум наядаар идэж бгаа улсынхаа хөрөнгийг хураагаач тэд нар зөвшөөрөлтэй хэрэг үү хар малнуудаа
Монгол 1 сар, 2 долоо хоног
За ийм ихээр нь өдий болтол хадгална гэж юу байх вэ. Тэгээд ч хууль хяналтын байгууллагад хууль бус зүйлийн талаар мэдээлэл авардсан болоод ийм арга хэмжээ авсан нь ойлгомжтой. Эртний түүх дурсгал, эд өлгийн зүйлс ухаж тоносон байх магадлалтай.
Болдбаатар 1 сар, 2 долоо хоног
Дээрэм шүү. Одоо зөвшөөрөл авч хадгалах уу ккк