Сураггүй алга болсон цэргийн албан хаагчийг хутгалж, амь насыг нь хохироожээ

Сураггүй алга болсон цэргийн албан хаагчийг хутгалж, амь насыг нь хохироожээ

“Манай хүү Л нь 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгджээ. 

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үргэлжлүүлэн явагдаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.