Хэрлэн голын мөс цөмөрч, голын салаанд боогдсон хүүхдүүдийг аварч, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн "Хэрлэнгийн гүүр" гэдэг газар "Бага насны хоёр хүүхэд Хэрлэн голын мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрч, голын салаа руу эсэн мэнд гарсан бөгөөд эрэг рүү буцаад гарч чадахгүй байна" гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 17:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч Э /10 настай, эрэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын салаанд байсныг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.