Унгарын их дуулгад МУГТ Б.Баасанхүү зодоглоно

Жүдо бөхийн уламжлалт Унгарын их дуулга тэмцээнд 67 орны 500 шилдэг жүдоч өрсөлдөхөөр Будапешт хотноо цуглараад байна.

82bdbd231b6f41ad802432d46219fafd

Энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын алдарт “Papp László Budapest Sport arena”-д зохион байгуулагдах их дуулга тэмцээнд манай улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү тэргүүтэй эрэгтэй тав, эмэгтэй дөрөв буюу нийт есөн шилдэг жүдоч хүч үзнэ.

Унгарын их дуулга тэмцээн нь Азийн наадам болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорил тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Монголын жүдо бөхийн шигшээ баг хөнгөн болон дунд жингүүдэд анхаарлаа хандуулж ДАШТ-ий өмнө тамирчдынхаа чансааны оноог ахиулахаар зорьж буй нь дамжиггүй.

Монголын баг бүрэлдэхүүн
Монголын баг бүрэлдэхүүн

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Есдүгээр сарын 11 (Баасан гараг):

15:00 цагт эрэгтэй (-60 кг, -66 кг), Эмэгтэй (-48 кг, -52 кг, -57 кг) жингүүдийн урьдчилсан барилдаанууд

23:00 цагт дээрх жингүүдийн шигшээ барилдаан

Есдүгээр сарын 12 (Бямба гараг):

16:00 цагт эрэгтэй (-73 кг, -81 кг), Эмэгтэй (-63 кг, -70 кг) жингүүдийн барилдаан.

23:00 цагт дээрх жингүүдийн шигшээ барилдаан

Есдүгээр сарын 13 (Ням гараг):

16:00 цагт эрэгтэй (-90 кг, -100 кг, +100 кг), Эмэгтэй (-78 кг, +78 кг) жингүүдийн хэсгийн барилдаан

23:00 цагт дээрх жингүүдийн шигшээ барилдаан

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.