АНУ-д дизель түлшний үнэ анх удаа зургаан ам.доллар давлаа
АНУ-д дизель түлшний дундаж үнэ анх удаа нэг галлон нь зургаан ам.доллароос давсан талаар GasBuddy мэдээлжээ.
Харин Америкийн Автомашины холбооны мэдээллээр дундаж үнэ 5.98 ам.доллар хүрсэн байна. Шатахууны үнийн өсөлтөд Ойрх Дорнодын мөргөлдөөн, ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн Украины дроны цохилт болон түлшний нийлүүлэлтийн хязгаарлалт нөлөөлж байна.
Дизель түлшний үнэ өсөх нь ачаа тээвэр, логистик болон бараа бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, инфляцад нэмэлт дарамт учруулах эрсдэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.