Батсүмбэр сумын 10 аж ахуйн нэгж ЖДҮХС-ийн зээлийн эхний шатанд тэнцжээ

Батсүмбэр сумын 10 аж ахуйн нэгж ЖДҮХС-ийн зээлийн эхний шатанд тэнцжээ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг цахим системээр 30 хоногийн хугацаанд хүлээн авсан байна. 
 
Төв аймгаас зээлийн хүсэлт, төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн материалын бүрдүүлэлтийг эхний шатанд шалгахад нийт 68 төсөл тэнцсэнээс 10 нь Батсүмбэр сумын бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төсөл байжээ.
bbc92e6a343744588c1bae12dffad6f6
8b1723087de34296b52662aabae92ddb
dd360d2d216147798f777dae2fc2cdb9
Батсүмбэр сумын хүн ам албан бус тоогоор 12 мянга гаруйд хүрсэн бөгөөд байнгын бус оршин суугчдыг тооцвол хүн амын тоо үүнээс ч өндөр болохыг тус сумын хоршоо, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн С.Хосбаяр хэллээ.
 
Нийслэл хоттой ойр байршилтай, газар тариалан, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж буй тус суманд жижиг, дунд үйлдвэрлэл өргөжин тэлж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хэрэгцээг хангадаг сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, малын тэжээл, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл түлхүү хөгжжээ.
7917c37dd9654269b9c3710e2655d1a7
96df94ad8b8c4a9fa39ed8878c94af1b
07425ff4d3a84ebfa8cd9a6930cce4cc
ЖДҮГ-аас Батсүмбэр сумаас ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл хүсэж, эхний шатанд тэнцсэн 10 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрлэл, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой эдгээр аж ахуйн нэгжийн хувьд урт хугацаатай, хүү багатай санхүүжилт нь үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байна.
c9292693db7e4ea9932bd6a37b7806af

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.