Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский автомашины осолд орсон ч "хүнд бэртээгүй" гэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский автомашины осолд орсон ч ноцтой бэртэж гэмтээгүй гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров мэдэгджээ.

Тодруулбал, зүүн хойд хэсгийн Изюм хотод айлчилсныхаа дараа нийслэл аж. Ослын дараа "Ерөнхийлөгч эмчийн үзлэгт орсон ба ямар нэгэн ноцтой гэмтэл илрээгүй" гэж Сергей Никифоров товч мэдээлсэн байна.

Харин Ерөнхийлөгчийн цувааг мөргөсөн жолоочид газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн гэнэ. Мөн хууль сахиулах байгууллагын алба хаагчид энэхүү ослын бүх нөхцөл байдлыг шалгаж байгаа гэжээ.

ОХУ-ын армийн хангамжийн гол зангилаа байсан Изюм хотыг Украины цэргүүд чөлөөлсний дараа Ерөнхийлөгч Зеленский тус хотод зочилж, сөрөг довтолгоог амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдад талархал илэрхийлэн, төрийн далбааг мандуулах ёслолд оролцсон юм.

zelensky izium

FcnIjToWIAA axI

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.