СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бичигт-Зүүнхатавч авто замын боомтоор ачаа тээвэрлэлт хийгдэж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд

  • Баянхошуу-Өвдөг,
  • Замын-Үүд-Эрээн,
  • Ханги-Мандал,
  • Гашуунсухайт-Ганцмод,
  • Шивээхүрэн-Сэхээ,
  • Бургастай-Лаоемяо,
  • Булган-Такашикэн,
  • Бичигт-Зүүнхатавч,
  • Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг.

Эдгээр 9 боомтоос өнөөгийн байдлаар 7 боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.

Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд

Улмаар нүүрс тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцоод байна.

Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд Хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдээд байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.