?LIVE: Х.Булгантуяа: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухайд иргэд нааштай хүлээж авсан
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Би БЗД-ийн 17 хорооноос сонгогдсон. Бүх хуулийн эцэг болсон энэ хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах гэж байна гээд иргэд асууж, маш их анхаарал хандуулж, нааштайгаар хандаж байна гэж ойлгосон. Ялангуяа хүний эрхтэй холбоотой хуулийн зүйл, заалтад хариуцагч тал байх ёстой гэж хандаж байсан.
БЗД-ийн 200 гаруй мянга гаруй хүн амаас УИХ-ын гурван гишүүн сонгогдсон. Тийм учраас нэг гишүүн дээр ирж байгаа хүн амын ачааллын тоотой холбоотойгоор гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухайд иргэд нааштай хүлээж авсан. Мөн "давхар болон дан дээл"-ний асуудлаас гадна Засгийн газар илүү ажил хэрэгч, мэргэжлийн байх ёстойд анхаарал хандуулж байсан бөгөөд гишүүдийн тоог нэмэгдүүлсэн ч хариуцлагын асуудлыг сулруулж болохгүй гэх байр суурьтай байна билээ.
Миний хувьд мэргэжлийн парламент бүрдэж чадна гэвэл ҮХНӨ-ийг дэмжинэ. Тухайлбал, би 77 мянга орчим иргэнийг төлөөлдөг. Олон улсын туршлагыг судлаад үзэхэд УИХ-ын гишүүд илүү мэргэжлийн, төлөөлөх чадвартай сайтай байх ёстой.
Эдгээрээс гадна хүний эрхийн заалт, хотын төвлөрлийг бууруулах асуудлыг ҮХНӨ-д оруулах нь зөв гэж үзэж байна. Хот дахин ийм байдлаар 30 жил явбал ямар байдалд хүрэх вэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.