АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

48 мянган иргэн эмнэлгийн хуудас буюу листээ цахимаар бичүүлж авчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны нэгдүгээр сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн.

Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдсэн.

Тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд 1 тэрбум төгрөг хэмнэх юм.

Энэ оны нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 25-н хүртэл цахимаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас буюу лист бичүүлж тэтгэмжээ авсан байна.

Иргэн та цахимаар даатгалтай холбоотой үйлчилгээ авахыг хүсвэл ЭНД дарж нэвтэрнэ үү 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.