БНСУ-ын худалдааны төвд сэтгэцийн өвчтэй этгээд халдлага үйлдэж, 10 хүн гэмтжээ

БНСУ-ын худалдааны төвд сэтгэцийн өвчтэй этгээд халдлага үйлдэж, 10 хүн гэмтжээ

БНСУ-ын Инчон хотын худалдаа, үйлчилгээний төвд 2026 оныаравдугаар сарын 13-нд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 10 хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллага 59 настай сэжигтнийг баривчилж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Халдлагын улмаас гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байсан талаар мэдээлжээ.

Хэрэг гарсан худалдааны төвд цагдаагийн алба хаагчид ажиллаж, гэрчүүдийн мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгийг шалгасан байна. Урьдчилсан мэдээллээр сэжигтэн өмнө нь хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр хорих ял эдэлж байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар эмчилгээ хийлгэж байжээ. Тэрээр эмнэлгийн тусламжтай холбоотой асуудалд сэтгэл дундуур байснаа мэдүүлсэн гэх мэдээлэл байгаа ч энэ нь халдлагын шалтгаан мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох юм. Цагдаагийн байгууллага сэжигтний үйлдлийн сэдэл, халдлагын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.