FACTCHECK: ХҮНИЙ АМЬ НАС “ХОХИРООСОН” ЭМЧИД УЛАМШУУЛАЛ ЦАЛИНГ ХАСАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ

Энэхүү нэвтрүүлгийг Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаярын гэгээн дурсгалд зориулав

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Төмжөө овогт Батбаяр гуай ходоодны хорт хавдар өвчний улмаас 2021 оны долдугаар сарын 18-ны өдөр бурханы оронд одов.

Тэрбээр ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаярын зүй бус үйлдлийн улмаас ходоодны хорт хавдар тайрах хагалгаанд орж чадаагүйн улмаас өвчин нь хурдацтай хүндэрч ийнхүү амь насаа алдсан юм.

Т.Батбаяр гуай нас барахынхаа өмнөхөн ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаярын гэмт үйлдлийг илчилсэн явдал нь Монгол Улсад ихээхэн дуулиан шуугиан тарьж, улмаар ХСҮТ-ийн эмч нар өвчтөнөөсөө мөнгө нэхдэг явдал таслан зогссон билээ.

Хамгийн харамсалтай нь өвчтөнөөсөө мөнгө нэхэж, хагалгаанд оруулалгүй хөөж гаргасан ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр ердөө цалингийн 30 хувиар торгуулах, урамшуулал цалингаа хасуулах шийтгэл авсан нь Монголчуудын уур бухимдлыг төрүүлж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.